Uka
Гэрэл асаа (Gerel Asaa)
[VERSE 1]
Хар сүүдэр мэт - дүр зурагнууд - хорт буурангуй үзэл суртал
Хав харалган - хүн зомбинууд - хаа сайгүй гэрлийг унтраана
Харанхуйн дундуур - зүг чиггүй хүмүүс гарц хайж хоцорно
Гар утсанд сохорч - гай зовлонд сөхөрч, лайк дарж гансарна

[Chorus]
Харин би - гэрэл асахаар гэнэт цочроохоор - үүр цайх мэт дуулна
Харин та - төөрдөг байшинд өөр зүг харна - өөрийгөө гаргана

[VERSE 2]
Чи энэ хэмнэлд - хана нурна - чиний өмнө тод зам зурайна
Чинээлэг гэх - бусдын доор гүйх - боолын тавилангаас зугтаана
Нүдийг минь таглах - дэлгэц тархи угаах боломжийг би хаана
Нүгэл буяны хэмжүүр - өөр шинэ мэдрэмжүүд өөрийг чинь эрж хайна

[Chorus]
Харин би - гэрэл асахаар гэнэт цочроохоор - үүр цайх мэт дуулна
Харин та - төөрдөг байшинд өөр зүг харна - өөрийгөө гаргана

[VERSE 3]
Зөв совингоо нээ - хэмнэл зүрхэндээ
Хүн бүр чи бишээ - оршин үнэ цэнэтэй
Харсан бүхэн чинь - хайсан зүйл чинь бишээ
Хоосон орон зайд - өөрийгөө чи нээ
[Chorus]
Харин би - гэрэл асахаар гэнэт цочроохоор - үүр цайх мэт дуулна
Харин та - төөрдөг байшинд өөр зүг харна - өөрийгөө гаргана