Uka
Амжиж хөтөлье гараас чинь (Amjij hutluy garaas chin)
[VERSE 1]
Нарнаас нуугдаж сүүдэрт үлдсэн дусал шиг
Би гэнэн юм, тэнэгхэн юм
Салхинд тэмүүлж хийсэн, хатсан навчис шиг
Хэнэггүй байж дээ харамсаад ч яахав вээ
Нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоож чадахгүй би
Нэгэнт хувирсан сэтгэлийг урвуулж чадахгүй гэх юм

[Chorus]
Амс хийж хүлээ
Араас чинь гүйж байна би
Амжиж хөтөлье гараас чинь
Аз жаргалын ганц уран зурганд минь
Чиний л өнгө дутаж байна

[VERSE 2]
Яруу цаг хугацааг үүрд мөнх зогсоож
Янагласан өдрүүддээ би үлдмээр байна
Яруу тансаг хэлсэн чиний хайрын үгсийг
Яг л салхи шиг үргэлж сонсмоор байна
Нэргүй зурвас хямдхан дурлал үлдээлгүйгээр би
Нэгэнт чамайг тэвэрсэн чигтээ л хамтдаа нисье

[Chorus]
Амс хийж хүлээ
Араас чинь гүйж байна би
Амжиж хөтөлье гараас чинь
Аз жаргалын ганц уран зурганд минь
Чиний л өнгө дутаж байна